Дорнод аймгийн 8-р сургуулийн физикийн кабинет

Физикийн нүд нь хими ,баруун гар нь математик юм.Ковалевская

Талархал

Эрхэм хүндэт ардын багш танаа
Монголын багш нарын 44 дэх ойн баярын мэндийг хүргэхийг ялдамд таны номын ариун үйлс тань улам улам бадарч, гэгээн бүхнээр цэнэглэгдэхийг хүсэн ерөөе!

Albert Einstein 1979 USSR Stamp.jpg

Харьцангуйн тусгай онол нь 1905 онд Альберт Эйнштейн өөрийн "Хөдөлж буй биеийн электродинамикт" ажилдаа дэвшүүлсэн инерциал тооллын систем дэхь хэмжилтийн тухай физик онол юм[1]. Энэ нь Галилейн харьцангуй зарчмын өргөтгөл бөгөөд тодруулбал механикаас эхлэн цахилгаан соронзонг оруулаад бүхий л физикийн хуулиудад бүх шулуун жигд хөдөлгөөн нь харьцангуй, өөрөөр хэлбэл абсолют буюу сайтар тодорхойлогдсон тайван төлөв гэж байдаггүй гэж сургадаг.

Цаашилбал Эйнштейн дан ганц харьцангуйн зарчмыг өргөтгөөд зогсохгүй нэгэн шинэ тулгуур зарчмыг (постулат) физикт оруулсан. Энэ хоёр дахь постулат нь бүх ажиглагчийн хувьд тэдгээрийн шулуун жигд хөдөлгөөнөөс үл хамааран гэрлийн хурдны тоон хэмжээ адил байна гэсэн постулат юм. [2]

Энэхүү онол нь нийтлэг төсөөлөлтэй зөрчилдсөн олон гайхамшигт үр дагаваруудыг авчирсан бөгөөд эдгээр нь бүгд туршилтаар нарийн батлагдсан юм. Харьцангуйн тусгай онолд уртын болон хугацааны интервалын хэмжилт нь ажиглагчийн хөдөлгөөнөөс хамаардаг гэдгээс улбаалан цаг хугацаа болон орон зайг нь өөрөөр харах боломжтой гэдэгээр Ньютоны абсолют орон зай болон цаг хугацааны ойлголтыг няцаасан юм. Энэ нь улмаар масс ба энергийн эквивалентийн томъёогоор (E = mc2, энд c нь вакуум дахь гэрлийн хурд) дамжуулан матери болон энерги нь хоорондоо эквивалент чанартай болохыг харуулдаг. Гэрлийн хурдтай харьцуулахад маш бага хурдтай үед харьцангуйн тусгай онол нь Ньютоны механиктай таардаг.

Онолыг "тусгай" гэж нэрлэсэн учир нь энэ онол нь харьцангуйн зарчмыг зөвхөн инерциал тооллын системүүдийн хувьд тунхагласанд байдаг. Эйнштейн дээрхи зарчмыг дурын тооллын системд оруулж өгсөн харьцангуйн ерөнхий онолыг мөн боловсруулсан юм. Энэ онолд гравитацын нөлөөллийг тооцсон байдаг. Гэхдээ ерөнхий онолд гравитацыг тайлбарладаггүй бөгөөд харин хурдатгалыг тайлбарласан байдаг.

Харьцангуйн тусгай онол нь тухайлбал бидний өдөр тутмын амьдрал дээр абсолют мэт төсөөлдөг цаг хугацааг харьцангуй ойлголт болгодог ч мөн бидний харьцангуй гэж бодож байсан зүйлсийг абсолют болгодог. Ялангуяа бие биетэйгээ харьцангуй хөдөлж буй ажиглагч нарын хувьд гэрлийн хурд тогтмол байдаг гэж тодорхойлдог. Харьцангуй онол нь c-г зөвхөн гэрэл хэмээх тодорхой үзэгдлийн хурд гэдэгийг харуулаад зогсохгүй бөгөөд чухамдаа энэ нь цаг хугацаа болон орон зай хоорондоо хэрхэн холбогддог тулгуур онцлог болохыг харуулдаг. Хамгийн гол нь харьцангуйн тусгай онол нь аливаа биет объект нь гэрлийн хурд хүртэл хурдсах боломжгүй гэж дүгнэдэг юм.
Үндэслэлүүд

Гол өгүүлэл: Харьцангуйн тусгай онолын үндэслэлүүд

* Нэгдүгээр үндэслэл - Харьцангуйн тусгай зарчим - Ямар ч инерциал тооллын системд бүх л физикийн хуулиуд адил байна. Өөрөөр хэлбэл ямар ч онцгой, өөр инерциал тооллын систем байдаггүй гэсэн үг.

* Хоёрдугаар үндэслэл - c-ийн тогтмол байх зарчим - Вакуум дахь гэрлийн хурд нь ертөнцийн тогтмол c бөгөөд гэрлийн хурд нь гэрэл үүсгэгчийн хөдөлгөөнөөс үл хамаарна.

Абсолют тооллын системийн үл оршихуй

Харьцангуйн зарчим ёсоор бол ямар ч хөдөлгөөнгүй тооллын систем гэж байдаггүй бөгөөд энэ зарчим нь Галилейн үеээс тоологдох ба Ньютоны физикт тусгалаа олсон байдаг. Гэсэн хэдий ч 19-р зууны сүүлээр цахилгаан соронзон долгион оршдог болох нь тогтоогдсон нь физикчидийг ертөнц эфир гэдэг бодисоор дүүрсэн гэсэн дүгнэлтийг дэвшүүлэхэд хүргэсэн. Энэ бодис нь тэдгээр долгионуудын зорчидог орчин болдог гэдэг байж. Эфирийг хурдны хэмжээг харьцуулан хэмжиж болох абсолют тооллын системд тооцож болно хэмээн үзэж байв. Өөрөөр хэлбэл эфир нь ертөнц дэхь цор ганц хөдөлгөөнгүй, бэхлэгдсэн зүйл гэсэн үг. Эфирийг зарим нэгэн гайхамшигт шинж чанаруудтай гэж үзэж байв. Тухайлбал эфир нь цахилгаан соронзон долгион тархах болон материтай долгион харилцан үйчлэх хангалттай харимхай бөгөөд түүгээр дамжин өнгөрөх биесэд ямар ч эсэргүүцэл үзүүлэхгүй гэх мэт. Микелсон-Морлигийн туршилтыг оруулан олон туршилтуудын үр дүн дэлхий нь эфиртэй харьцангуй үргэлж хөдөлгөөнгүй болохыг харуулж байсан бөгөөд үүнийг тайлбарлахад тун төвөгтэй байсан юм. Учир нь дэлхий нь нарыг тойрон эргэдэг билээ. Эйнштейний гоёмсог шийдэл нь харин эфир болон абсолюут тайван төлөвийн тухай ойлголтыг үл хэрэгсэхэд байсан юм. Харьцангуйн тусгай онолыг аливаа нэгэн тооллын системийг тусгайлан авч үзэлгүй харин нэгэн жигд шулуун хөдөлгөөнд оршиж буй аливаа тооллын системээс физикийн бүх л хуулиуд нь ижилхэн ажиглагдана хэмээн томъёолсон юм. Ялангуяа вакуум дахь гэрлийн хурдыг ямар ч өөр өөр (тогтмол) хурдтай олон тооллын системээс үргэлж c байна гэж хэмжинэ гэсэн дүгнэлт юм.
Үр дүнгүүд

Гол өгүүлэл: Харьцангуй тусгай онолын үр дүнгүүд

Эйнштейн хэлэхдээ харьцангуйн тусгай онолын үр дүнгүүд Лоренцын хувиргалтаас гарч ирдэг хэмээсэн байдаг.

Эдгээр хувиргалтуудын үр дүнд харьцангуйн тусгай онол нь харьцангуй хурд нь гэрлийн хурдтай харьцуулж болох үед ирхэд Ньютоны механикаас гарч болох үр дүнгүүдээс өөр физик үр дүнгүүдэд хүргэдэг.

А.вариант
1.Аль нь нэгж вэ?
А.Даралт Б.Онгоц В.Ажил Г.Ньютон
2.Биеийн туулсан замыг харгалзах хугацаанд харьцуулж ..... олдог.
А.Хурдыг Б.Замыг В.Хугацааг
3.Хөдөлгөөний хурд нь өөрчлөгдөхгүй хөдөлгөөнийг ..... хөдөлгөөн гэнэ.
А.Жигд Б.Хурдсах В.Удаашрах Г.Хувьсах
4.Хөдлөх эргэвч хүчийг ....
А.Хожихгүй Б.2 дахин хождог В.Алддаг
5.Даралтыг илэрхийлэх томьёог нэрлэнэ үү.
А.υ=S/t Б. P=F/S В. ρ=m/V Г.Аль нь ч биш
6.1Вт нэгжийн дэлгэрэнгүй утга аль вэ?
А.Ж/с Б.Ж/м В.1Ж*1с Г.Аль нь ч биш
7.Бие хөдлөхдөө гаргасан мөрийг юу гэдэг вэ?
А.Зам Б.Траектор В.Хурд Г.Хөдөлгөөн
8.Нэгж талбайд үйлчлэх хүчээр илэрхийлэгдэх хэмжигдэхүүнийг юу гэх вэ?
А.Нягт Б.Хүч В.Даралт Г.Чадал
9.1,5кН=…..H
А.1500Н Б.15Н В.0,15Н Г.15*103Н
10.Өвлийн улиралд цас орж хальтиргаа гулгаа үүсэхэд автомашины замаар элс ,давс ямар зорилгоор цацдаг вэ?
А.Цасыг хайлуулах Б.Осол гаргахаас сэргийлэх
В.Үрэлтийг ихэсгэх Г.Үрэлтийг багасгах
11.Бие чөлөөтэй унах үедээ тулгууртаа үйлчлэхээ болих үзэгдлийг .... гэнэ.
А.Биеийн жин Б.Гравитацийн хүч В.Жингүйдэл
12.Татах хүчний чигийн дагуу тэнхлэг нь шилжих боломжтой эргэвчийг ..... гэнэ.
А.Хөдлөх эргэвч Б.Үл хөдлөх эргэвч В.Хялбар механизм
13.Дараах хөдөлгөөнүүд аль нь хурдсах хөдөлгөөн бэ?
А. Чулууг эгц дээш шидэх Б.өндрөөс бие унах В.савлуур дээр тоглох
14.Даралтын нэгж аль вэ?
А.Жоуль Б.Ватт В.Ньютон Г.Паскаль
15.Тоосгыг элсэн дээр хэвтээгээр байрлуулбал түүнд учруулах даралт ямар байх вэ?
А.их Б. бага В.жигд
16.Биеийн массыг юугаар хэмждэг вэ?
А.Динанометр Б.Шугам В.Дэнс Г.Термометр
17.Дараах томьёог гүйцээ. P= g h
А. m Б. V В. К Г.ρ
18.Хүч үйлчлэхээ болиход бие анхныхаа хэлбэрт орохыг ..............деформаци гэнэ.
А.харимхай Б.харимхай биш В.мэдэхгүй.
19. 36км/ц-ийг м/с-д шилжүүл
А. 10м/с Б. 3,6м/с В. 600м/с
20.Аль нь даралтын томъёо вэ?
А.P=S/F Б. P=F/S В.P=F*S
21.Оноож бич.
1.Чадал а.N
2.Ажил б. F
3.Масс в. A
4.Хүч г. P
5.Даралт д. m
22.Дараах тэмдэглэгээ зөв үү? F=70H
А.Зөв Б.Буруу В.Мэдэхгүй
23.200гр масстай биеийн жинг ол.
А.20Н Б.0,2Н В.2Н Г.Зөв хариу алга
24.Агаарт үнэртэй ус тархав.Энэ ямар үзэгдэл вэ?
А.Уурших Б.Гравитацийн В.Диффузи Г.Энэ үзэгдэл биш
25. 30км/ц-ийг утгачилж тайлбарла.
А. 1цагт 30км зам туулна Б. 30цагт 30км зам туулна. В. 30цагт 1км замыг туулна
26.Физикт биесийн харилцан үйлчлэлийн их багын хэмжээг ..... гэсэн хэмжигдэхүүнээр илэрхийлнэ.
27.Хөшүүргийн тулах цэгээс хүчний үйлчлэх шулуун хүртэлх зайг ..... гэнэ.
28.Үрэлтийн хүч нь хөдөлгөөнийг ...... эрмэлзлэлтэй байдаг.
29.Хүснэгтийн дутууг нөх.
Хүч F1 Мөр l1 Хүч F2 Мөр l2
30H 18м ? 2м

30.График ашиглан биеийн 5 секундэд явсан замыг ол.

Физик VIII анги
В. вариант
1.Аль нь физик хэмжигдэхүүн бэ?
А.Метр Б.Эргэвч В.Ньютон Г.Хүч
2.Биеийн хөдөлгөөн саарч байвал ..... хөдөлгөөн гэнэ.
А.Жигд Б.Хурдсах В.Удаашрах Г.Хувьсах
3.Биеийн байрлал өөр биетэй харьцангуйгаар өөрчлөгдөхийг .... гэнэ.
А.Механик хөдөлгөөн Б.Хурд В.Траектори Г.Зам
4.Үл хөдлөх эргэвч хүчийг ....
А.2 дахин хождог Б.хожихгүй В.алддаг Г.Аль нь ч биш
5.Хурдыг илэрхийлэх томьёог бичнэ үү?
А.υ=S/t Б.P=F/S В. ρ=m/V Г.Аль нь ч биш
6.1Па нэгжийн дэлгэрэнгүйгээр юуг илэрхийлэх вэ?
А.1H/м Б. 1H*м В. 1 H/м^2 Г. 1H*м2
7.Биеийн зүгээс тулгууртаа үйлчлэх хүчийг ..... гэнэ.
А.Жингүйдэл Б.Биеийн жин В.Хүндийн хүч
8.Физикт хүчийг түүний мөрөөр үржүүлсэн үржвэрийг .... гэнэ.
А.Гравитацийн хүч Б.Үрэлтийн хүч В.Хүчний момент
9.3000Ж = ……. кЖ
А.3кЖ Б.0,3кЖ В.3*106кЖ Г.30кЖ
10.Хутгыг ирлэдгийн учир юу вэ?
А.Даралтыг багасгахын тулд Б.Даралтыг ихэсгэхийн тулд В.Хурц иртэй болгохын тулд
11.Хөдөлгөөнгүй бэхэлсэн тэнхлэгт тойрон эргэх эргэвчийг .... гэнэ.
А.Хөдлөх эргэвч Б.Шаантаг В.Үл хөдлөх эргэвч
12.Аль нь даралтын нэгж вэ?
А. H/m^2 Б.H/〖сm〗^2 В. H/m^3 Г. H/м
13.Хий даралтыг зүг бүхэндээ.....................дамжуулна.
А.ижил Б.өөр өөр В.жигд биш
14. Тоосгыг элсэн дээр босоо байрлуулбал түүнд учруулах даралт ямар байх вэ?
А.их Б. бага В. жигд
15.Хүснэгтийн дутууг гүйцээ
F ,хүндийн хүч m ,масс g
350Н ? 10 Н/Кг
16.Хүчийг хэмжих багаж аль нь вэ?
А.Динанометр Б.Шугам В.Дэнс Г.Термометр
17.72км/ц -ийг м/с -д шилжүүл.
А. 10м/с Б. 20 м/с В. 15м/с Г. 5м/с
18.Биед хүч үйлчилж байгааг ..... дүрсэлж болдог.
А.Хэрчмээр Б.Шулуунаар В.Сумтай хэрчмээр
19.Аль нь чадлын томъёо вэ?
А.N=A*t Б.N=t/A В.N=A/t
20.Дараах тэмдэглэгээ зөв үү. F=100H
А.Зөв Б.Буруу В.Мэдэхгүй
21.Оноож бич.
1.Чадал а.Паскаль
2.Ажил б.Ньютон
3.Масс в.Жоуль
4.Хүч г.Ватт
5.Даралт д.Килограмм
22.Ямар төлөвт диффузийн үзэгдэл явагдах вэ?
А.Зөвхөн хий Б. Зөвхөн шингэн В. Зөвхөн хатуу Г.Хий ,шингэн ,хатуу
23.Хүчний хэмжээ ба чиглэлийг өөрчлөх хэрэгслийг ..... гэнэ.
24. 10 м/с -ийг утгачилж уншвал юу гэсэн үг вэ?
А.Бие 10с-д 10м зам туулна
Б. Бие 1с-д 10м зам туулна
В. Бие 1м замыг 10с-д зам туулна
25.Биеийн хурд нь ..... өөрчлөгдөнө
А.Биед өөр бие үйлчилж байхад
Б. Биед өөр бие үйлчлэхгүй үед
В. Биед өөр бие үйлчилсний дараа
26.50гр масстай биеийн жинг ол.
А.5Н Б.0,05Н В.0,5Н Г.50Н
27.Хүч үйлчилсний улмаас биеийн ..... өөрчлөгдөхийг деформаци гэнэ.
28.Үрэлт хэр их байгааг .... гэсэн физик хэмжигдэхүүнээр илэрхийлнэ.
30. Хурд-хугацааны график ашиглан 3 минутад явсан замыг ол.

Органик хими сэдвээр 11-р ангийн Байгалийн ухааны хичээлийн шалгалт
1.Одоогоор мэдэгдэж байгаа органик бодисын тоо хэд хүрч байна вэ?
А.15 сая Б.3 тэрбум В.500 мянга Г.30 мянга
2.Халсан нүүрс-устөрөгчдийн ерөнхий томьёог заана уу?
А.CnH2n-2 Б.CnH2n В.CnH2n+2 Г.CnHn
3.Ханасан нүүрс-устөрөгчдийг шатаахад ямар бодис үүсэх вэ?
А.CO2 ; H2 Б. CO2 ; H2O В. CO ; H2O Г. CO2
4.Доорх ерөнхий томьёонуудаас аль нь ацетилений болон диений нүүрс-устөрөгчдөд тохирох вэ?
А.CnH2n-2 Б.CnH2n В.CnH2n+2 Г.CnHn
5.Доорх нүүрс-устөрөгчдөөс ацетилений эгнээний гомолог гишүүнийг ол.
А.C5H12 Б.C5H10 В. C5H8 Г. C6H6
6.Аль нь нүүрс-устөрөгчид вэ?
А.C4H8 Б.C4H8O4 В.CO2 Г. C2H5OH
7.Нүүрс-устөрөгчдийн байгаль дахь эх булаг нь аль вэ?
А.Нүүрс Б.Хоол хүнс В.Үр тариа
8.Манай улсын коксжих нүүрсний томоохон орд аль вэ?
А.Налайх Б.Багануур В.Таван толгой Г.Адуунчулуун
9.Этилийн спиртийг юунаас гаргаж авдаг вэ?
А.Улаан буудай Б.Сахар В.Ус
10.Мазотаас өндөр температурын нөлөөгөөр бензиныг гарган авахыг ................ гэнэ. А.Крекинг Б.Коксжих В.Нэрэх
11.Спирт ямар функционал бүлгийг агуулдаг вэ?
А.Гидроксил Б.Карбонал В.Эфирийн
12. аль нь эгнээнд хамаарах вэ?
А.Алкан Б.Алкен В.Алкин
13.Пропений молекул томьёо аль нь вэ?
А.C3H6 Б.C5H12 В. C3H8 Г. C5H10
14. Нүүрс-устөрөгчдийг хэд ангилдаг вэ?
А.2 Б.3 В.4 Г.5 15.Органик хими юу судалдаг вэ?
А.Органик элементүүдийн шинж чанар Б.Нүүрс-устөрөгчид ба тэдгээрийн уламжлалт нэгдлүүдийн шинж чанар В.Амьд организмд явагдах бодисын солилцоо Г.Нефтийн бүтээгдэхүүнийн шинж чанар

1А 2В 3Б 4А 5В 6А 7А 8Б 9А 10Б 11Б 12А 13А 14Б 15Б

Бид та бүхэнд МУИС-аас эмхлэн гаргасан М.Ганбат, Д.Улам-Оргих ,Д.Эрдэнэбаяр нарын эмхтгэж ,Дэд проф. Б.Жадамбаа ,Дэд проф. Б.Бурмаа нарын хянан тохиолдуулсан, бидний нэрлэж заншсанаар "Цагаан ном"-ны бодлогын бодолтоос толилуулж байхаар боллоо.Ингээд бид бодолтыг хийж байгаа бөгөөд хамгийн найдвартай бодсон гэж бодсон бодлогынхоо бодолтыг толилуулж байхаар боллоо.

>7.45 Хийгээр дүүргэгдсэн савыг 2,5 см 2 огтлолын талбайтай бөглөөгөөр нягт бөглөжээ.Хэрэв бөглөөг тогтоох FYP=12,5Н бол хийг ямар температуртай болтол халаавал бөглөө мулт үсрэх вэ?Сав дахь хийн анхны даралт гадныхтай адилхан 1атм ба температур нь -30С байв.

Бодолт:
Энэхүү бодлого нь изохор процесс бөгөөд эзэлхүүн тогтмол байна. Шарлийн хууль ёсоор

P1 / P2 = T1 / T2 байна.
Өгсөн нь:
S = 2,5m2
FYP = 12,5H
Pa = 1aтм = 105Па
(


T1 = -3oC
V = const
P~T


T = 273o+to=273о-3oC=270oK

YP / S = 12,5H /2,5 *10-4Па = 15*104Па
T2 = (Pa + a /Pa = (Pa + FYP / S )* Ta /Pa = (Pa*S +FYP)* Ta /Pa*S =T1*(1+FYP / Pa*S)=270K *(1+12,5H/105Па*2,5*10-4m2)=405K
Бодлогын хариу Т = 405К

Энэ блогийн тухай

Энэхүү сайтыг Дорнод аймгийн тэргүүний 8-р сургуулийн физикийн кабинетээс гаргаж байгаа билээ.Ингээд бидэнтэй хамтарч ,санал бодлоо солилцож ,бие биеэсээ суралцаж ,хамтдаа хөгжицгөөе.Энэ блогийн тухай санал хүсэлтээ arcsinx@rocketmail.com хаягаар ирүүлээрэй.

Блог маань нээгдээд


Яг одоо сайтад














Followers

Тоолуур

hit counter
visitors by country counter