Дорнод аймгийн 8-р сургуулийн физикийн кабинет

Физикийн нүд нь хими ,баруун гар нь математик юм.Ковалевская

Showing posts with label Олимпиад. Show all posts
Showing posts with label Олимпиад. Show all posts

Түүх

Анхны ОУФО-г зохион байгуулахаас хэдэн сарын өмнө олимпиадад оролцох урилгыг төв Европын орнуудын хэмжээнд хүргүүлэв. Урилгыг зөвхөн Болгар, Чехословак, Унгар, Румын зэрэг улсууд хүлээн авч зохион байгуулагч орон Польштой нийлээд таван орон оролцохоор болсон. Баг бүр нь багийн нэг ахлагч, дунд сургуулийн гурван сурагчаас бүрдэж байв. Анхны ОУФО-д онолын 4 бодлого, туршлагын нэг ажлыг сурагчид бодох ёстой байлаа.

Хоёр дугаар олимпиадыг 1968 онд Проф. Резсо Кунфалви Унгар улсын Будапешт хотод зохион байгуулав. Энэ тэмцээнд нийт найман орон оролцсон. Ардчилсан Герман улс, ЗСБНХУ болон Югослав зэрэг улсууд шинээр оролцсон юм. Өмнөх олимпиадын адил баг бүр 3 гишүүнтэй нэг ахлагчтай байв. Хоёр дугаар ОУФО болохоос тодорхой хугацааны өмнө дүрэм болон хөтөлбөрийн урьдчилсан хувилбарыг боловсруулсан юм. Сүүлд тэмцээнд оролцсон багийн ахлагч нараас бүрдсэн Олон Улсын Зөвлөл нь эдгээр баримтуудыг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн юм. Энэ явдал II ОУФО болсноос хэдэн сарын дараа Чехословакийн Брнод болсон тусгай хуралдаан дээр болсон билээ.

Гурав дугаар ОУФО-г 1969 онд Проф. Ростислав Костял Чехословак улсын Брнод зохион байгуулав. Энэ удаад баг бүр дунд сургуулийн таван сурагч, 2 ахлагчтайгаар оролцов. Брнод болсон тэмцээнийг өмнө батлагдсан албан ёсны дүрмийн дагуу зохион байгуулав.

1970 онд ЗСБНХУ-ын Москва хотод дараагийн олимпиад болов. Орон бүрээс зургаан сурагч хоёр ахлагч оролцов. Энэ олимпиадын үеэр дүрмэнд бага зэрэг өөрчлөлт орсон.

1971 онд Болгар улсын Софид болсон тав дугаар ОУФО-аас хойш баг бүр таван сурагч, хоёр ахлагчаас бүрдэх болсон. 1978 болон 1980 онуудад ОУФО зохион байгуулагдаагүй юм. Энэ нь барууны орнууд тэмцээнд оролцох болсоноос үүдэлтэй. Олимпиадад оролцсон анхны капиталист орон нь ХБНГУ байв. Эхэндээ тэмцээнд оролцох болсон цөөн хэдэн барууны орнууд ОУФО нь хоёр жил тутамд барууны болон зүүний орнуудад ээлжлэн зохиогдоно гэсэн зарчмыг хүлээн авахаас татгалзсан юм. Тиймээс социалист орнууд 1978 болон 1980 онуудад олимпиад зохион байгуулахаас татгалзсан юм. Харин 1982 оноос эхлэн жил бүрийн олимпиадууд сэргэсэн бөгөөд учир нь тэр үед олимпиад зохион явуулах ачааллыг үүрэлцэх хангалттай олон барууны орнууд оролцож эхэлсэн. Өнөө үед тэмцээнийг ирээдүйд зохион байгуулах орнууд аль хэдийн тодорсон байгаа. ОУФО-г зохион байгуулах хүсэлтэй орнууд хүсэлтээ бусаддаа зохион байгуулах жилээсээ гурван жилийн өмнө мэдэгдэх ёстой. Үүний дараа тухайн улс нь хүлээх жагсаалтанд орох бөгөөд энэ нь жишээлбэл 2006 оноос 2050-иад он хүртэлх жагсаалт байна. Ээлжиндээ ОУФО-г зохион байгуулж чадаагүй орныг ОУФО-оос хасах хүртэл арга хэмжээ авдаг. Энэ тухайлбал 2000 онд Франц улсад тохиолдсон юм.

Тэмцээний зохион байгуулалт, бүтэц

Тэмцээн буюу олимпиад нь хоёр өдөр үргэлжлэнэ. Нэг өдөрт нь онолын бодлогууд бодно. Онолын хэсэг нь дунд сургуулийн физикийн хичээлд заагддаг хөтөлбөрт байдаг бүлгүүдээс хамгийн багадаа дөрвийг хамруулан нийт 3 бодлоготой байдаг. Нөгөө өдөрт туршилтын ажил (бодлого) хийх бөгөөд энэ хэсэг нэг юм уу хоёр ажлаас бүрдэнэ. Энэ хоёр өдөр нь дундаа ядаж нэг өдрийн завсарлагатай байна. Дээрх хоёр өдөрт бодох хугацаа нь тус бүр таван цаг байна. Баг бүр нь ерөнхий боловсролын болон техник дунд сургуулийн сурагчдаас бүрдэх ёстой. Их сургууль болон коллежийн сурагчид оролцохыг хориглоно. Багууд голдуу таван сурагч болон хоёр ахлагчтай байдаг.

Олимпиадын медаль болон шагналт байр хүртэх болзол нь дараах дүрмийн дагуу хэрэгжинэ.Алтан медалийг нийт оролцогчдын хамгийн өндөр оноо авсан 6%-д олгоно. Мөнгөн медаль болон түүнээс дээш медалийн болзлыг хамгийн өндөр оноотой нийт оролцогчидын 18% нь хангана. Хүрэл болон түүнээс дээш медалийн хувьд хамгийн өндөр оноотой нийт оролцогчидын 36%. Шагналт байр болон түүнээс дээш байрын болзол нь нийт оролцогчдын хамгийн өндөр оноотой 60% ноогдоно. Бусад оролцогчид оролцсон тухай сертификат хүртдэг. Хамгийн өндөр оноо авсан оролцогч (Үнэмлэхүй аврага) нь алтан медалиас гадна тусгай шагнал хүртдэг.

Зохион байгуулагч орнууд

Welcome to Croatia

Дэлгэрэнгүйг http://ipho2010.hfd.hr/tekst.php?id=4 эндээс

Олон улсын физикийн 40-р олимпиад Мексикийн Юкатан (Yucatan, Mexico)-д 2009 оны 7 сарын 12-19 ны хооронд зохиогджээ.

Энэхүү олимпиад нь

Version accepted in 1999 in Padova (Italy)
Changes: 2000 – Leicester (Great Britain)
2001 – Antalya (Turkey)
2002 - Bali (Indonesia)
2004 - Pohang (Korea)
2006 - Singapore
2008 - Hanoi
болж байсан байна.70 гаруй орны 400 гаруй багш ,сурагчид өрсөлджээ.

Олимпиадын дүн Дэлгэрэнгүй мэдээллийг http://ipho2009.smf.mx/home үзнэ үү.

id country
Leader Student Observer Visitor Total
ARG Argentina 1 2 0 0 3
ARM Armenia 2 3 0 0 5
AUS Australia 2 5 1 0 8
AUT Austria 2 5 0 0 7
BLR Belarus 2 5 0 0 7
BEL Belgium 2 5 4 2 13
BOL Bolivia 2 4 0 0 6
BIH Bosnia and Herzegovina 2 5 0 0 7
BRA Brazil 2 5 2 0 9
BGR Bulgaria 2 5 0 0 7
CAN Canada 2 5 0 0 7
CHN China 2 5 1 0 8
HKG Chinese Hong Kong 2 5 2 0 9
TWN Chinese Taipei 2 5 5 0 12
COL Colombia 1 2 0 0 3
HRV Croatia 2 5 4 0 11
CUB Cuba 1 1 0 0 2
CYP Cyprus 2 5 0 0 7
CZE Czech Republic 2 5 0 0 7
DNK Denmark 2 5 0 0 7
ECU Ecuador 0 4 0 0 4
EST Estonia 2 5 0 0 7
FIN Finland 2 5 0 0 7
FRA France 2 5 1 0 8
GEO Georgia 2 5 1 0 8
DEU Germany 2 5 0 0 7
GHA Ghana 2 5 1 0 8
GBR Great Britain 2 5 1 1 9
HUN Hungary 2 5 0 0 7
ISL Iceland 2 4 0 0 6
IND India 2 5 1 0 8
IDN Indonesia 2 5 5 0 12
IRN Iran, Islamic Republic of 1 5 1 0 7
IRL Ireland 2 4 0 0 6
ISR Israel 2 5 1 0 8
ITA Italy 2 5 1 0 8
JPN Japan 2 5 4 0 11
KAZ Kazakhstan 2 5 0 0 7
SAU Kingdom of Saudi Arabia 1 0 0 0 1
LVA Latvia 2 5 1 1 9
LTU Lithuania 2 5 0 0 7
MKD Macedonia 1 3 0 0 4
MEX México 2 5 0 0 7
MDA Moldova 1 5 0 0 6
NPL Nepal 2 4 0 0 6
NLD Netherlands 2 5 2 0 9
NGA Nigeria 2 5 6 4 17
NOR Norway 2 5 0 1 8
PAK Pakistan 2 5 0 0 7
POL Poland 2 5 0 0 7
PRT Portugal 2 5 1 0 8
PRI Puerto Rico 1 1 0 0 2
KOR Republic of Korea 2 5 4 0 11
ROU Romania 2 5 2 0 9
RUS Russia 2 5 2 0 9
SRB Serbia 2 5 0 0 7
SGP Singapore 2 5 2 0 9
SVK Slovakia 2 5 1 1 9
SVN Slovenia 2 5 0 0 7
ESP Spain 2 5 0 0 7
SUR Suriname 2 5 0 0 7
SWE Sweden 2 5 1 2 10
CHE Switzerland 2 5 1 2 10
SYR Syrian Arab Republic 1 0 1 4 6
TJK Tajikistan 2 3 0 0 5
THA Thailand 2 5 3 0 10
TUR Turkey 2 5 0 0 7
UKR Ukraine 2 5 0 1 8
USA USA 2 5 0 0 7
VNM Vietnam 2 5 7 0 14
Totals 129 315 70 19

533


Энэ блогийн тухай

Энэхүү сайтыг Дорнод аймгийн тэргүүний 8-р сургуулийн физикийн кабинетээс гаргаж байгаа билээ.Ингээд бидэнтэй хамтарч ,санал бодлоо солилцож ,бие биеэсээ суралцаж ,хамтдаа хөгжицгөөе.Энэ блогийн тухай санал хүсэлтээ arcsinx@rocketmail.com хаягаар ирүүлээрэй.

Блог маань нээгдээд


Яг одоо сайтад














Followers

Тоолуур

hit counter
visitors by country counter