Хаумеа, албан ёсоор (136108) Хаумеа нь Кюперийн бүс дахь одой гариг юм. Масс нь дэлхийн вангийн массын гуравны нэгтэй тэнцүү. Хаумеаг АНУ-д Калифорны техникийн институтын Майкл Брауны тэргүүлсэн баг Паломар одон орон судалгааны төвд 2004 онд, Испанид Хосе Луис Ортиз Мореногийн тэргүүлсэн баг Сьерра Невада одон орон судалгааны төвд 2005 онд нээжээ (энэ нь тодорхой бус). 2008 оны 9 сарын 17-нд Олон Улсын Одон Орны Холбоо түүнийг одой гариг болгон ангилжээ. Нэр нь Хавайн төрөлтийн бурхны нэр юм.

Хаумеагийн хэлбэрт шууд ажиглалт хийгээгүй байгаа ч, гэрлийн муруйгаар нь тооцоо хийхэд эллипсойд хэлбэртэй (Хамгийн урт эргэлтийн тэнхлэг нь хамгийн багаасаа хоёр дахин их) хэмээн таамаг дэвшүүлж байгаа. Харин татах хүч нь гидростатик тэнцвэр тогтоход хүрэлцэхүйц хэмжээнд хүрсэн хэмээн үзэж байгаа тул одой гаригийн тодорхойлолтод нийцэж буй. Энэ хэлбэр болон маш хурдтай эргэлт, өндөр нягт, өндөр албедо (кристалл хэлбэртэй усны мөснөөс) зэрэг нь том мөргөлдөөний үр дүнд бий болсон гэж үзэж байгаа.