Хаббл сансрын дуран авайн Судалгааны дэвшилтэт камераар авсан Церерагийн зураг. Гадаргыг илүү тод харуулахын тулд зургийн эрс тэсийг сайжруулав.

Церера буюу албан ёсоор 1 Церера нь нарны аймаг дахь одоогоор тогтоогдсон хамгийн жижиг одой гариг бөгөөд эдгээрээс бага гаригийн бүсэд байрлах цорын ганц нь юм. 1801 оны 1 сарын 1-нд Жузеппе Пиацци[15] нээсэн бөгөөд Ромын ургамал ургах, ургаж, эхийн хайрын бурхан Церерагийн нэрээр нэрлэгджээ.

950 км диаметртэйгээрээ Церера нь бага гаригийн бүс дахь хамгийн том, хамгийн их хэмжээтэй биетүүдийн нэг бөгөөд бага гаригийн бүсийн нийт массын 32%-г өөртөө агуулна.[16][17] Сүүлийн үеийн ажиглалтаар Церераг бөмбөрцөг хэлбэртэй гэсэн таамгийг дэвшүүлсэн.[9] Церерагийн гадарга нь усны мөс болон карбонатууд ба шавар зэрэг усархаг эрдэсүүдээс тогтоно гэж үзэж байгаа.[10] Церера нь чулуурхаг цөм, мөсөн мантигаас тогтсон мэт харагддаг.[4] Гадаргынх нь доор шингэн усан далай байж болзошгүй бөгөөд дэлхийн гадуурх амьдралын эрэлд зорих газар байх боломжтой.[17]

Церерагийн үзэгдэх гэрэлтэлт нь 6.7-с 9.3 хүртэл хэлбэлзэх тул ямар ч үедээ жирийн нүдэнд харагдах боломжгүй.[11] 2007 оны 9 сарын 27-нд НАСА 4 Веста (2011–2012) ба Церераг (2011–2012) судлахаар Доун сансрын хөлгийг хөөргөсөн.

Нээлт[1]
Нээсэн хүн Жузеппе Пиацци
Нээсэн огноо 1801 оны 1 сарын 1
Нэршил
БГТ нэршил 1 Ceres
Өөр нэр A899 OF; 1943 XB
Бага гаригийн
ангилал
одой гариг
гол бүс
Эрин 2009 оны 6 сарын 18
(Юлианы өдөр 2455000.5)
Апоцентр 446,669,320 км
2.9858 а.н.
Перицентр 380,995,855 км
2.5468 а.н.
Их хагас тэнхлэг 413,832,587 км
2.7663 а.н.[2]
Эксентриситет 0.07934[2]
Орбитийн үе 1680.5 өдөр
4.60 Юлианы жил
Дундаж орбитийн хурд 17.882 км/с
Дундаж гажилт 27.448°
Хазайлт 10.585°[2] (Эклиптикт)
9.20° (Тогтмол тавцанд)[3]
Өгсөгч уулзварын уртраг 80.399°[2]
Перицентрийн аргумент 72.825°[2]
Физик шинж чанар
Экваторын радиус 487.3 ± 1.8 км[4][4]
Туйлын радуис 454.7 ± 1.6 км[4]
Масс 9.43 ± 0.07X1020 кг[5]
Дундаж нягтшил 2.077 ± 0.036 г/см³[4]
Экваторын гадаргын гравитацын хүч 0.27 м/с²
0.028 g[6]
Сансрын хоёрдугаар хурд 0.51 км/с[6]
Экватор дахь
эргэх үе
0.3781 өдөр
9.074170 цаг[7][8]
Тэнхлэгийн хазайлт 3° орчим [4]
Хойд туйлын баруун мандалт 19 цаг 24 мин
291°[4]
Хойд туйлын хэлбийлт 59°[4]
Албедо 0.090 ± 0.0033 (геометр албедо)[9]
Гадаргын темп.
Кельвин
бага дундаж их
? ~167 K[14] 239 K[14]
Спектрал төрөл C[10]
Үзэгдэх гэрэлтэлт 6.7[11]-аас 9.32[12]
Абсолют гэрэлтэлт (H) 3.36 ± 0.02[9]
Өнцгийн диаметр 0.84"[13]-аас 0.33"[6]