Санчир

Кассини хөлгөөр авсан зураг

Санчир нь нарны аймгийн хоёр дахь том гариг (Бархасбадийн дараа), нарнаас зургаа дахь гариг юм. Санчир болон Бархасбадь, Далайн ван, Тэнгэрийн ван нарыг хийн гаригууд гэдэг.

Санчир гариг нь устөрөгч болон бага хэмжээний гели зэргээс тогтоно.[10] Бүтэц нь чулуулаг, мөснөөс тогтох цөм, металл устөрөгчөөс тогтох манти ба хийн гадаад давхраа юм. Гаднах атмосфер нь ерөнхийдөө өнгөлөг биш ч гэсэн хааяа удаа орших онцлогууд бий болдог. Санчир дээр салхины хурд 1,800 км/цагт хүрэх бөгөөд энэ нь Бархасбадийнхаас харьцангуй их юм. Татах хүч нь дэлхийнх, бархасбадийнхын хүчүүдийн дундаж орчим юм.

Санчир нь мөс, бага хэмжээний чулууны хэлтэрхий, тоосноос тогтох цагирагны системтэй. Гаригийг одоогоор жаран нэгэн дагуул тойрч буйг тогтоосон бөгөөд үүнээс гадна хэдэн зуун дагууланцрууд цагираг дотор оршино. Санчирын хамгийн том дагуул Титан нь нарны аймгийн хоёр дахь том дагуул (Бархасбадийн Ганимедийн дараа орно) бөгөөд Буд гаригаас ч том хэмжээтэй. Үүнээс гадна ихээсэн хэмжээний агаар мандалтай цорын ганц дагуул юм.[11]

Санчирийн англи нэр Saturn нь Ромын хөдөө аж ахуй, ургацийн бурхан Сатурны нэрээр нэрлэгдсэн. Одон орны тэмдэг нь тухайн бурхны хадуур болно (юникод: ♄).

Эрин J2000
Апоцентр 1,513,325,783 км
10.115 958 04 а.н.
Перицентр 1,353,572,956 км
9.048 076 35 а.н.
Их хагас тэнхлэг 1,433,449,370 км
9.582 017 20 а.н.
Эксентриситет 0.055 723 219
Орбитийн үе 10,832.327 өдөр
29.657 296 жил
Үзэгдэх орбитийн үе 378.09 өдөр[3]
Дундаж орбитийн хурд 9.69 км/с[3]
Дундаж гажилт 320.346 750°
Хазайлт 2.485 240° (Эклиптикт)
5.51° (Нарны экваторт)
0.93° (Тогтмол хавтанд)[4]
Өгсөгч уулзварын уртраг 113.642 811°
Перицентрийн аргумент 336.013 862°
Дагуул харагдсан ~ 200 (тогтмол орбиттой 61)
Физик шинж чанар
Экваторын радиус 60,268 ± 4 км[5][6]
9.4492 дэлхий
Туйлын радуис 54,364 ± 10 км[5][6]
8.5521 дэлхий
Хавтгайжилт 0.097 96 ± 0.000 18
Гадаргын талбай 4.27X1010 км²[6][7]
83.703 дэлхий
Эзлэхүүн 8.2713X1014 км³[3][6]
763.59 дэлхий
Масс 5.6846X1026 кг[3]
95.152 дэлхий
Дундаж нягтшил 0.687 г/см³[3][6]
(уснаас бага)
Экваторын гадаргын гравитацын хүч 8.96 м/с²[3][6]
0.914 g
Сансрын хоёрдугаар хурд 35.5 км/с[3][6]
Экватор дахь
эргэх үе
0.439 – 0.449 өдөр[8]
(10 цаг 32 – 47 мин)
Экваторын эргэлтийн хурд 9.87 км/с[6]
35 500 км/цаг
Тэнхлэгийн хазайлт 26.73°[3]
Хойд туйлын баруун мандалт 2 цаг 42 мин 21 сек
40.589°[5]
Хойд туйлын хэлбийлт 83.537°[5]
Албедо 0.342 (бонд)
0.47 (геом.)[3]
Гадаргын темп.
1 бар түвшин
0.1 бар
бага дундаж их
134 K[3]
84 K[3]
Үзэгдэх гэрэлтэлт +1.2 to -0.24[9]
Өнцгийн диаметр 14.5" — 20.1"[3]
(цагирагуудыг тооцолгүй)
Агаар мандал[3]
Өндрийн хуваарь 59.5 км
Бүтэц
~96% Устөрөгч (H2)
~3% Гели
~0.4% Метан
~0.01% Аммон
~0.01% Устөрөгчийн детрит (HD)
0.000 7% Этан
Мөснүүд:
Аммон
Ус
Аммоний гидросульфид(NH4SH)