Сугар гариг, бодит өнгөтэйгээр

Сугар нь Нарны аймгийн хоёрдахь, хөрст (хатуу чулуурхаг гадаргуутай) гариг юм. Сугар гариг нь нүүрсхүчлийн хий, хүхрийн хүчлээс тогтсон агаар мандалтай. Хүхрийн хүчил нь Дэлхий дээр шингэн төлөвт байдаг боловч сугар гариг маш халуун учир хийн төлөвт оршино. Уг хүхэрлэг үүл цагт 360 км нүүдэг байна. Хүлэмжийн хийн эффект нь Сугар гаригийг Нарны аймгийн хамгийн халуун гариг болгоно.

Сугар гариг нь нарыг дэлхийн 225 өдөрт бүтэн тойрох ба тэнхлэгээ 243 хоногт нэг эргэнэ. Дэлхий, Сугар гаригийн хоорондох зай нь 40 сая км бөгөөд Сугар гаригийн татах хүч нь дэлхийнхтэй ойролцоо байна.

Сугар гариг нь өглөө эрт, эсвэл нар жаргасны дараахи хэдэн цагт тэнгэрт харагдана. Монголчууд уг гаригийг "Үдшийн гялаан", мөн "Үүрийн цолмон" гэж нэрлэдэг.

Эрин J2000
Апоцентр 108,942,109 км
0.728 231 28 а.н.
Перицентр 107,476,259 км
0.718 432 70 а.н.
Их хагас тэнхлэг 108,208,930 км
0.723 332 а.н.
Эксентриситет 0.006 8
Орбитийн үе 224.700 69 өдөр
0.615 197 0 Юлианы жил
Үзэгдэх орбитийн үе 583.92 өдөр[1][2][3]
Дундаж орбитийн хурд 35.02 км/с
Хазайлт 3.394 71° (Эклиптикт)
3.86° (Нарны экваторт)
2.19° (Тогтмол хавтанд)[4]
Өгсөгч уулзварын уртраг 76.670 69°
Перицентрийн аргумент 54.852 29°
Дагуул Байхгүй
Физик шинж чанар
Дундаж радиус 6,051.8 ± 1.0 км[5]
0.949 9 дэлхий
Хавтгайжилт < class="reference" id="cite_ref-Seidelmann2007_4-1">[5]
Гадаргын талбай 4.60X108 км²
0.902 дэлхий
Эзлэхүүн 9.38X1011 км³
0.857 дэлхий
Масс 4.868 5X1024 кг
0.815 дэлхий
Дундаж нягтшил 5.204 г/см³
Экваторын гадаргын гравитацын хүч 8.87 м/с2
0.904 g
Сансрын хоёрдугаар хурд 10.46 км/с
Экватор дахь
эргэх үе
243.018 5 өдөр
Экваторын эргэлтийн хурд 6.52 км/цаг (1.81 м/с)
Тэнхлэгийн хазайлт 177.3°[1]
Хойд туйлын баруун мандалт 18 цаг 11 мин 2 сек
272.76°[6]
Хойд туйлын хэлбийлт 67.16°
Албедо 0.65 (геометр) эсвэл 0.75 (бонд)[1]
Гадаргын темп.
Кельвин
Цельс
бага дундаж их
735 K[1][8][9]
461.85 °C
Үзэгдэх гэрэлтэлт -4.6 хүртэл[1] (хагас тойрог)
-3.8[7] (бүтэн)
Өнцгийн диаметр 9.7" – 66.0"[1]
Агаар мандал
Гадаргын даралт 9.3 МПа
Бүтэц ~96.5% Нүүрсхүчлийн хий
~3.5% Азот
0.015% Хүхрийн давхар исэл
0.007% Аргон
0.002% Усны уур
0.001 7% Угаарын хий
0.001 2% Гели
0.000 7% Неон
trace Карбонилийн сульфид
маш бага Давсны хүчил
маш бага Устөрөгчит фторид