А.вариант
1.Аль нь нэгж вэ?
А.Даралт Б.Онгоц В.Ажил Г.Ньютон
2.Биеийн туулсан замыг харгалзах хугацаанд харьцуулж ..... олдог.
А.Хурдыг Б.Замыг В.Хугацааг
3.Хөдөлгөөний хурд нь өөрчлөгдөхгүй хөдөлгөөнийг ..... хөдөлгөөн гэнэ.
А.Жигд Б.Хурдсах В.Удаашрах Г.Хувьсах
4.Хөдлөх эргэвч хүчийг ....
А.Хожихгүй Б.2 дахин хождог В.Алддаг
5.Даралтыг илэрхийлэх томьёог нэрлэнэ үү.
А.υ=S/t Б. P=F/S В. ρ=m/V Г.Аль нь ч биш
6.1Вт нэгжийн дэлгэрэнгүй утга аль вэ?
А.Ж/с Б.Ж/м В.1Ж*1с Г.Аль нь ч биш
7.Бие хөдлөхдөө гаргасан мөрийг юу гэдэг вэ?
А.Зам Б.Траектор В.Хурд Г.Хөдөлгөөн
8.Нэгж талбайд үйлчлэх хүчээр илэрхийлэгдэх хэмжигдэхүүнийг юу гэх вэ?
А.Нягт Б.Хүч В.Даралт Г.Чадал
9.1,5кН=…..H
А.1500Н Б.15Н В.0,15Н Г.15*103Н
10.Өвлийн улиралд цас орж хальтиргаа гулгаа үүсэхэд автомашины замаар элс ,давс ямар зорилгоор цацдаг вэ?
А.Цасыг хайлуулах Б.Осол гаргахаас сэргийлэх
В.Үрэлтийг ихэсгэх Г.Үрэлтийг багасгах
11.Бие чөлөөтэй унах үедээ тулгууртаа үйлчлэхээ болих үзэгдлийг .... гэнэ.
А.Биеийн жин Б.Гравитацийн хүч В.Жингүйдэл
12.Татах хүчний чигийн дагуу тэнхлэг нь шилжих боломжтой эргэвчийг ..... гэнэ.
А.Хөдлөх эргэвч Б.Үл хөдлөх эргэвч В.Хялбар механизм
13.Дараах хөдөлгөөнүүд аль нь хурдсах хөдөлгөөн бэ?
А. Чулууг эгц дээш шидэх Б.өндрөөс бие унах В.савлуур дээр тоглох
14.Даралтын нэгж аль вэ?
А.Жоуль Б.Ватт В.Ньютон Г.Паскаль
15.Тоосгыг элсэн дээр хэвтээгээр байрлуулбал түүнд учруулах даралт ямар байх вэ?
А.их Б. бага В.жигд
16.Биеийн массыг юугаар хэмждэг вэ?
А.Динанометр Б.Шугам В.Дэнс Г.Термометр
17.Дараах томьёог гүйцээ. P= g h
А. m Б. V В. К Г.ρ
18.Хүч үйлчлэхээ болиход бие анхныхаа хэлбэрт орохыг ..............деформаци гэнэ.
А.харимхай Б.харимхай биш В.мэдэхгүй.
19. 36км/ц-ийг м/с-д шилжүүл
А. 10м/с Б. 3,6м/с В. 600м/с
20.Аль нь даралтын томъёо вэ?
А.P=S/F Б. P=F/S В.P=F*S
21.Оноож бич.
1.Чадал а.N
2.Ажил б. F
3.Масс в. A
4.Хүч г. P
5.Даралт д. m
22.Дараах тэмдэглэгээ зөв үү? F=70H
А.Зөв Б.Буруу В.Мэдэхгүй
23.200гр масстай биеийн жинг ол.
А.20Н Б.0,2Н В.2Н Г.Зөв хариу алга
24.Агаарт үнэртэй ус тархав.Энэ ямар үзэгдэл вэ?
А.Уурших Б.Гравитацийн В.Диффузи Г.Энэ үзэгдэл биш
25. 30км/ц-ийг утгачилж тайлбарла.
А. 1цагт 30км зам туулна Б. 30цагт 30км зам туулна. В. 30цагт 1км замыг туулна
26.Физикт биесийн харилцан үйлчлэлийн их багын хэмжээг ..... гэсэн хэмжигдэхүүнээр илэрхийлнэ.
27.Хөшүүргийн тулах цэгээс хүчний үйлчлэх шулуун хүртэлх зайг ..... гэнэ.
28.Үрэлтийн хүч нь хөдөлгөөнийг ...... эрмэлзлэлтэй байдаг.
29.Хүснэгтийн дутууг нөх.
Хүч F1 Мөр l1 Хүч F2 Мөр l2
30H 18м ? 2м

30.График ашиглан биеийн 5 секундэд явсан замыг ол.

Физик VIII анги
В. вариант
1.Аль нь физик хэмжигдэхүүн бэ?
А.Метр Б.Эргэвч В.Ньютон Г.Хүч
2.Биеийн хөдөлгөөн саарч байвал ..... хөдөлгөөн гэнэ.
А.Жигд Б.Хурдсах В.Удаашрах Г.Хувьсах
3.Биеийн байрлал өөр биетэй харьцангуйгаар өөрчлөгдөхийг .... гэнэ.
А.Механик хөдөлгөөн Б.Хурд В.Траектори Г.Зам
4.Үл хөдлөх эргэвч хүчийг ....
А.2 дахин хождог Б.хожихгүй В.алддаг Г.Аль нь ч биш
5.Хурдыг илэрхийлэх томьёог бичнэ үү?
А.υ=S/t Б.P=F/S В. ρ=m/V Г.Аль нь ч биш
6.1Па нэгжийн дэлгэрэнгүйгээр юуг илэрхийлэх вэ?
А.1H/м Б. 1H*м В. 1 H/м^2 Г. 1H*м2
7.Биеийн зүгээс тулгууртаа үйлчлэх хүчийг ..... гэнэ.
А.Жингүйдэл Б.Биеийн жин В.Хүндийн хүч
8.Физикт хүчийг түүний мөрөөр үржүүлсэн үржвэрийг .... гэнэ.
А.Гравитацийн хүч Б.Үрэлтийн хүч В.Хүчний момент
9.3000Ж = ……. кЖ
А.3кЖ Б.0,3кЖ В.3*106кЖ Г.30кЖ
10.Хутгыг ирлэдгийн учир юу вэ?
А.Даралтыг багасгахын тулд Б.Даралтыг ихэсгэхийн тулд В.Хурц иртэй болгохын тулд
11.Хөдөлгөөнгүй бэхэлсэн тэнхлэгт тойрон эргэх эргэвчийг .... гэнэ.
А.Хөдлөх эргэвч Б.Шаантаг В.Үл хөдлөх эргэвч
12.Аль нь даралтын нэгж вэ?
А. H/m^2 Б.H/〖сm〗^2 В. H/m^3 Г. H/м
13.Хий даралтыг зүг бүхэндээ.....................дамжуулна.
А.ижил Б.өөр өөр В.жигд биш
14. Тоосгыг элсэн дээр босоо байрлуулбал түүнд учруулах даралт ямар байх вэ?
А.их Б. бага В. жигд
15.Хүснэгтийн дутууг гүйцээ
F ,хүндийн хүч m ,масс g
350Н ? 10 Н/Кг
16.Хүчийг хэмжих багаж аль нь вэ?
А.Динанометр Б.Шугам В.Дэнс Г.Термометр
17.72км/ц -ийг м/с -д шилжүүл.
А. 10м/с Б. 20 м/с В. 15м/с Г. 5м/с
18.Биед хүч үйлчилж байгааг ..... дүрсэлж болдог.
А.Хэрчмээр Б.Шулуунаар В.Сумтай хэрчмээр
19.Аль нь чадлын томъёо вэ?
А.N=A*t Б.N=t/A В.N=A/t
20.Дараах тэмдэглэгээ зөв үү. F=100H
А.Зөв Б.Буруу В.Мэдэхгүй
21.Оноож бич.
1.Чадал а.Паскаль
2.Ажил б.Ньютон
3.Масс в.Жоуль
4.Хүч г.Ватт
5.Даралт д.Килограмм
22.Ямар төлөвт диффузийн үзэгдэл явагдах вэ?
А.Зөвхөн хий Б. Зөвхөн шингэн В. Зөвхөн хатуу Г.Хий ,шингэн ,хатуу
23.Хүчний хэмжээ ба чиглэлийг өөрчлөх хэрэгслийг ..... гэнэ.
24. 10 м/с -ийг утгачилж уншвал юу гэсэн үг вэ?
А.Бие 10с-д 10м зам туулна
Б. Бие 1с-д 10м зам туулна
В. Бие 1м замыг 10с-д зам туулна
25.Биеийн хурд нь ..... өөрчлөгдөнө
А.Биед өөр бие үйлчилж байхад
Б. Биед өөр бие үйлчлэхгүй үед
В. Биед өөр бие үйлчилсний дараа
26.50гр масстай биеийн жинг ол.
А.5Н Б.0,05Н В.0,5Н Г.50Н
27.Хүч үйлчилсний улмаас биеийн ..... өөрчлөгдөхийг деформаци гэнэ.
28.Үрэлт хэр их байгааг .... гэсэн физик хэмжигдэхүүнээр илэрхийлнэ.
30. Хурд-хугацааны график ашиглан 3 минутад явсан замыг ол.