Вояжер 2 хөлгөөс авсан Далайн вангийн зураг

хөлгөөс авсан Далайн вангийн зураг

Далайн ван нь нарны аймгийн найм дахь гариг юм. Хэмжээгээрээ дөрөв дахь том, массаараа гурав дахь томд тооцогдоно. Далайн ван нь хажуу дахь нягт арай багатай тэнгэрийн ван гаригаас илүү, дэлхийгээс 17 дахин их масстай. Тус гариг нь нарыг ойролцоогоор 30.1 а.н. зайнд тойрно. Тэнгэрийн ван гаригийн орбит бага зэрэг өөрчлөгдөж байсныг үндэслэн 1846 оны 9 сарын 23-нд нээгдсэн[1] далайн ван гариг нь ажиглалтаар бус математик тооцоогоор олдсон анхны гариг болжээ. Энэ үед мөн хамгийн том дагуур болох Тритон нээгдсэн байна. Далайн ванд очсон ганц сансрын хөлөг нь 1989 оны 8 сарын 25-нд очсон Вояжер 2 байжээ.

Далайн ван нь бүтцээрээ Тэнгэрийн вантай төстэй бөгөөд бусад хийн гариг Бархасбадь, Санчираас ялгаатай. Атмосфер нь Бархасбадь, Санчиртай ижил устөрөгч, гели, мөн маш бага хэмжээний нүүрстөрөгч, азотоос ихэнхдээ тогтох ч ус, аммон, метан зэрэг мөсүүд ихтэйгээрээ онцлог. Эдгээр ялгааг гаргахын тулд одон орон судлаачид заримдаа Далайн ван, Тэнгэрийн ванг "мөсөн гаригууд" хэмээн ангилдаг.[10] Цөм нь мөс, чулуулгаас тогтдог.[11] Гаригийн хөх өнгө нь хамгийн гаднах хэсэгт нь байх маш хэмжээний метанаас шалгаална.[12]

Далайн вангийн атмосфер дахь цаг агаарын үзэгдэл идэвхитэй, их харагддагаараа далайн вангаас ялгагдана. Эдгээр үзэгдлүүд нь нарны аймаг дахь хамгийн хурдан (2100 км/цаг-т хүрнэ) үргэлжилсэн салхины урсгалуудаар явагддаг байна.[13] Нарнаас маш их зайд орших тул далайн вангийн гадна атмосфер нь нарны аймаг дахь хамгийн хүйтэн газруудын нэг юм. Үүлний дээд хэсэгт −218 °C (55 K)-т хүрнэ. Цөм дахь температур нь харин нарны гадаргатай харьцуулахуйц хэмжээнд ба бусад гаригуудын цөмийн температуртай ойролцоо буюу 7,000 K (7,000 °C) орчимд хүрдэг. Далайн ван нь маш бүдэг, эмтэрхий цагирагны системтэй.

Далайн вангийн англи нэр Neptune нь Ромын далайн бурхан Нептуны нэрээр нэрлэгдсэн бөгөөд бөгөөд тэмдэг нь Нептуны сэрээ юм.

Нээлт
Нээсэн хүн Урбэйн Ле Верриер
Жон Кауч Адамс
Иоханн Готтфрид Галле
Нээсэн огноо 1846 оны 9 сарын 23[1]
Эрин J2000
Апоцентр 4,553,946,490 км
30.44125206 а.н.
Перицентр 4,452,940,833 км
29.76607095 а.н.
Их хагас тэнхлэг 4,503,443,661 км
30.10366151 а.н.
Эксентриситет 0.011214269
Орбитийн үе 60,190[4] өдөр
164.79 жил
Үзэгдэх орбитийн үе 367.49 өдөр[5]
Дундаж орбитийн хурд 5.43 км/с[5]
Дундаж гажилт 267.767281°
Хазайлт 1.767975° (Эклиптикт)
6.43° to (Нарны экваторт)
0.72° (Тогтмол хавтанд)[6]
Өгсөгч уулзварын уртраг 131.794310°
Перицентрийн аргумент 265.646853°
Дагуул 13
Физик шинж чанар
Экваторын радиус 24,764 ± 15 км[7][8]
3.883 дэлхий
Туйлын радуис 24,341 ± 30 км[7][8]
3.829 дэлхий
Хавтгайжилт 0.0171 ± 0.0013
Гадаргын талбай 7.6408X109 км²[4][8]
14.98 дэлхий
Эзлэхүүн 6.254X1013 км³[5][8]
57.74 дэлхий
Масс 1.0243×1026 кг[5]
17.147 дэлхий
Дундаж нягтшил 1.638 г/см³[5][8]
Экваторын гадаргын гравитацын хүч 11.15 м/с²[5][8]
1.14 g
Сансрын хоёрдугаар хурд 23.5 км/с[5][8]
Экватор дахь
эргэх үе
0.6713 өдөр[5]
16 цаг 6 мин 36 сек
Экваторын эргэлтийн хурд 2.68 км/с
9,660 км/цаг
Тэнхлэгийн хазайлт 28.32°[5]
Хойд туйлын баруун мандалт 19цаг 57мин 20сек[7]
Хойд туйлын хэлбийлт 42.950°[7]
Албедо 0.290 (бонд)
0.41 (геом.)[5]
Гадаргын темп.
1 бар түвшин
0.1 бар (10 кПа)
бага дундаж их
72 K[5]
55 K[5]
Үзэгдэх гэрэлтэлт 8.0 -с 7.78[5][9]
Өнцгийн диаметр 2.2″–2.4″[5][9]
Агаар мандал[5]
Өндрийн хуваарь 19.7 ± 0.6 км
Бүтэц
80±3.2% Устөрөгч (H2)
19±3.2% Гели
1.5±0.5% Метан
~0.019% Устөрөгчийн детрит (HD)
~0.00015% Этан
Мөсүүд:
Аммон
Ус
Аммоны гидросульфат(NH4SH)
Метан (?)