Тэнгэрийн ван

Вояжер 2 хөлгөөр авсан зураг

Тэнгэрийн ван нь нарны аймгийн гурав дахь том, дөрөв дахь хүнд, нарнаас тоолбол долоо дахь гариг юм. Тухайн гариг нь эрт үед мэдэгдэж байсан 5 гаригтай ижлээр ил нүдэнд харагдах ч тод бус байдал, удаан орбитоос шалтгаалж гаригт тооцогддоггүй байв.[13] 1781 оны 3 сарын 12-нд Сэр Уильям Хершель тэнгэрийн ванг нээснийг мэдэгдэж орчин үеийн түүхэнд нарны аймгийн мэдэгдэх хил хязгаарыг ихэсгэсэн анхны тохиолдол болж байв. Үүнээс гадна энэ нь дуран авайгаар олдсон анхны гариг байжээ.

Тэнгэрийн ван нь бүтцээрээ Далайн вантай төстэй бөгөөд бусад хийн гариг Бархасбадь, Санчираас ялгаатай тул одон орон судлаачид заримдаа "мөсөн гаригууд" хэмээн ангилдаг. Атмосфер нь Бархасбадь, Санчиртай ижил устөрөгч, гелигээс ихэнхдээ тогтох ч бага буцлах температуртай бодис (ус, аммон, метан, маш бага хэмжээний нүүрсустөрөгчид) ихтэйгээрээ онцлог. [9] нарны аймаг дахь хамгийн хүйтэн атмосфертай; хамгийн бага темперутур нь 49 K (−224 °C). Маш нарийн, давхраануудтай үүлэн бүтэцтэй бөгөөд хамгийн доор нь ус, хамгийн дээд давхрааг метан эзлэдэг хэмээн үзэж байна.[9] Тэнгэрийн вангийн цөм хэсгийг мөс, чулуулагаас тогдог гэж үздэг.[8]

Тэнгэрийн ван нь цагирагны систем, соронзон мандал, маш олон дагуултайгаар бусад хийн гаригуудтай ижил. Эргэх тэнхлэг нь нарыг тойрох хавтанд бараг хүрдэгээрээ бусад гаригаас ялгаатай. Ийнхүү туйлууд нь бусад гаригийн экватор байрлах газар орчим оршино.[14] 1986 онд Вояжер 2 сансрын хөлгөөс авсан зургаар тэнгэрийн ван нь үзэгдэх гэрлээр онцлог үзэмжгүй гариг болох нь харагджээ.[14] Харин сүүлийн жилүүдэд дэлхийгээс ажиглахад экваторынх нь яг дээр нар орших цэг ойртоход улирлын өөрчлөлт, цаг агаарын үзэгдэл ихсэж буйг ажигласан. Тэнгэрийн ван дээрх салхины хурд нь 250 м/с-д хүрнэ. (900 км/цаг).[15]

Тэнгэрийн вангийн англи нэр Uranus нь эртний Грекийн тэнгэрийн бурхан Ураны нэрээр нэрлэгдсэн. (Загвар:Lang-grc)

Нээлт
Нээсэн хүн Уильям Хершель
Нээсэн огноо 1781 оны 3 сарын 13
Эрин J2000
Апоцентр 3,004,419,704 км
20.083 305 26 а.н.
Перицентр 2,748,938,461 км
18.375 518 63 а.н.
Их хагас тэнхлэг 2,876,679,082 км
19.229 411 95 а.н.
Эксентриситет 0.044 405 586
Орбитийн үе 30,799.095 өдөр
84.323 326 жил
Үзэгдэх орбитийн үе 369.66 өдөр[2]
Дундаж орбитийн хурд 6.81 км/с[2]
Дундаж гажилт 142.955 717°
Хазайлт 0.772 556° (Эклиптикт)
6.48° (Нарны экваторт)
1.02° (Тогтмол хавтанд)[3]
Өгсөгч уулзварын уртраг 73.989 821°
Перицентрийн аргумент 96.541 318°
Дагуул 27
Физик шинж чанар
Экваторын радиус 25,559 ± 4 км
4.007 дэлхий[4][c]
Туйлын радуис 24,973 ± 20 км
3.929 дэлхий[4][c]
Хавтгайжилт 0.022 9 ± 0.000 8[b]
Гадаргын талбай 8.115 6X109 км²[5][c]
15.91 дэлхий
Эзлэхүүн 6.833X1013 км³[2][c]
63.086 дэлхий
Масс (8.6810 ± 0.0013)X1025 кг
14.536 дэлхий[6] GM=5 793 939 ± 13 км³/с²
Дундаж нягтшил 1.27 г/см³[2][c]
Экваторын гадаргын гравитацын хүч 8.69 м/с²[2][c]
0.886 g
Сансрын хоёрдугаар хурд 21.3 км/с[2][c]
Экватор дахь
эргэх үе
-0.718 33 өдөр
17 өдөр 14 мин 24 сек[4]
Экваторын эргэлтийн хурд 2.59 км/с
9,320 км/цаг
Тэнхлэгийн хазайлт 97.77°[4]
Хойд туйлын баруун мандалт 17 цаг 9 мин 15 сек
257.311°[4]
Хойд туйлын хэлбийлт −15.175°[4]
Албедо 0.300 (бонд)
0.51 (геом.)[2]
Гадаргын темп.
1 бар level[8]
0.1 бар
(троропауз)[9]
бага дундаж их
76 K
49 K 53 K 57 K
Үзэгдэх гэрэлтэлт 5.9[7] to 5.32[2]
Өнцгийн диаметр 3.3"–4.1"[2]
Агаар мандал[9][10][11][d]
Өндрийн хуваарь 27.7 км[2]
Бүтэц (1.3 бараас доош)
83 ± 3% Устөрөгч (H2)
15 ± 3% Гели
2.3% Метан
0.009%
(0.007–0.015%)
Устөрөгчит детрит (HD)[12]
Мөснүүд:
Аммон
ус
аммоны гидросульфид (NH4SH)
метан (CH4)