MESSENGER хөлгөөс авсан Буд гаригийн худал өнгөт зураг

Буд бол нарны систем дэх наранд хамгийн ойрхон, хамгийн жижиг, халуунаараа хоёрт (хамгийн халуун нь Сугар гариг) орох гариг юм. Гадаргуу нь тогоонуудаар бүрхэгдсэн тул сартай адилхан харагддаг. Өдөр нь маш халуун, шөнө нь маш хүйтэн.

Уг гариг нь нарны систем дотроо хамгийн жижиг нь юм. Наранд хамгийн ойрхон учир нарыг маш хурдан тойрдог. Түүн дээрх нэг жил нь 88 өдөр үргэлжилнэ. Мөн тэнхлэгээ тойрон маш удаан эргэлддэг учраас тэнд нар жаргахаас дараагийн нар жаргалт хүртлэх хоног нь дэлхийн 176 өдөртэй тэнцдэг.

Мөн нягт ихтэйгээрээ дэлхийн дараа орно. Гаригийн бүтцэд нягт ихтэй төмөр ихээр агуулагддаг. Гэвч соронзон орон нь сул байдаг.

Буд гариг дээр орчсон хоёр л сансрын хөлөг байх ба үүний эхнийх болох Маринер 10 нь 1974-с 1975 он хүртэл гадаргын 45%-г судласан бол 2008 оны 1 сарын 14-нд очсон MESSENGER хөлөг нь дахин 30%-г судлажээ. MESSENGER хөлөг нь 2009 онд дахин Будад ойртож, 2011 онд орбитод орох юм байна.

Буд гаригийг олж харахад хэцүү байдаг нь түүний хэмжээтэй холбоогүй харин түүний Наранд ойрхон байдгаас болдог. Иймд түүнийг нар жаргаснаас хойш болон нар мандахаас өмнөх богино хугацаанд ажиглах боломжтой.

Гаригийн англи нэр болох Mercury Ромын бурхдын хооронд мэдээ зөөдөг байсан далавчтай элч Меркуригийн нэрнээс гаралтай. Меркури бурхан нь Эртний Грекийн Херместэй дүйцэх бөгөөд ийнхүү Буд гаригийн тэмдэг нь Хермесийн кадуцей буюу саваа болно.

Хятад, Солонгос, Япон болон Вьетнамын домгуудад Буд гаригийг усан од гэж нэрлэдэг.

Эрин J2000
Апоцентр 69,816,900 км
0.466 697 а.н.
Перицентр 46,001,200 км
0.307 499 а.н.
Их хагас тэнхлэг 57,909,100 км
0.387 098 а.н.
Эксентриситет 0.205 630
Орбитийн үе 87.969 1 өдөр
(0.240 846 Юлианы жил)
Үзэгдэх орбитийн үе 115.88 өдөр
Дундаж орбитийн хурд 47.87 км/с
Дундаж гажилт 174.796°
Хазайлт 7.005° (эклиптикт)
3.38° (нарны экваворт)
6.34° (тогтмол хавтанд)[3]
Өгсөгч уулзварын уртраг 48.331°
Перицентрийн аргумент 29.124°
Дагуул Байхгүй
Физик шинж чанар
Дундаж радиус 2,439.7 ± 1.0 км
0.3829 дэлхий
Хавтгайжилт <>
Гадаргын талбай 7.48X107 км²
0.147 дэлхий
Эзлэхүүн 6.083X1010 км³
0.054 дэлхий
Масс 3.3022X1023 кг
0.055 дэлхий
Дундаж нягтшил 5.427 г/см³
Экваторын гадаргын гравитацын хүч 3.7 м/с²
0.38 g
Сансрын хоёрдугаар хурд 4.25 км/с
Экватор дахь
эргэх үе
58.646 өдөр
1407.5 цаг
Экваторын эргэлтийн хурд 10.892 км/цаг (3.026 м/с)
Тэнхлэгийн хазайлт 2.11′ ± 0.1′
Хойд туйлын баруун мандалт 18 цаг 44 мин 2 сек
281.01°
Хойд туйлын хэлбийлт 61.45°
Албедо 0.119 (бонд)
0.106 (геом.)
Гадаргын темп.
0°N, 0°W
85°N, 0°W
бага дундаж их
100 K 340 K 700 K
80 K 200 K 380 K
Үзэгдэх гэрэлтэлт −1.9 хүртэл
Өнцгийн диаметр 4.5" – 13"
Агаар мандал
Гадаргын даралт маш бага
Бүтэц 42% молекул хэлбэртэй хүчилтөрөгч
29.0% натри
22.0% устөрөгч
6.0% гели
0.5% кали
Маш бага хэмжээний аргон, азот, нүүрсхүчлийн хий, усны уур, ксенон, криптон, неон