1979 оны Вояжер 1 сансрын хөлгийн авсан зургийг сайжруулсан хэлбэр.

Бархасбадь нь нарны аймаг дахь тав дахь гариг юм. Түүнийг аварга том хийн гариг гэж нэрлэдэг ба учир нь уг гариг хийнээс тогтдог бөгөөд нарны аймгийн хамгийн том гариг нь юм. Түүний масс нь маш их ба нарны аймгийн бусад долоон гаригийн массын нийлбэрээс ч их байдаг. Бархасбадийн татах хүч дэлхийнхээс олон дахин их. Шөнө нь цельсийн 1250 хэм халуун байх ба өглөө нь цельсийн 1700 хэм халуун байна. Цацраг туяа ихтэй байдаг учраас 150 000 километрийн зайд байсан ч амь насанд аюултай хэмжээнээс 500 дахин их цацраг туяатай байдаг. Атмосферт нь гели байдаг боловч ихэнх хувийг нь устөрөгч эзэлнэ. Ромын бурхдын хаан Юпитерийн (Jupiter) нэрээр нэрлэгдсэн.

2009 он гэхэд түүний 63 дагуулыг нээсэн байсан. 16 том дагуултай. Ио, Европ, Ганимед, Каллисто гэсэн хамгийн том дөрвөн сарыг нь Галилейн сарууд гэж нэрлэнэ.

Бархасбадийн агаар мандал болон хэмжээ нь асар их даралтыг үүсгэдэг. Хэрэв уг гариг руу сансрын хөлөг илгээвэл тэр нь секундын дотор эвдрэх болно. Ийм учраас түүний агаар мандал доор юу байгааг судалж чадахгүй байгаа. Бархасбадь гурван нимгэн цагирагтай.

Эрин J2000
Апоцентр 816,520,800 км (5.458104 а.н.)
Перицентр 740,573,600 км (4.950429 а.н.)
Их хагас тэнхлэг 778,547,200 км (5.204267 а.н.)
Эксентриситет 0.048775
Орбитийн үе 4,331.572 өдөр
11.85920 Юлианы жил
Үзэгдэх орбитийн үе 398.88 өдөр[3]
Дундаж орбитийн хурд 13.07 км/с[3]
Дундаж гажилт 18.818°
Хазайлт 1.305° (Эклиптикт
6.09° (Нарны экваторт)
0.32° (Тогтмол хавтанд)[4]
Өгсөгч уулзварын уртраг 100.492°
Перицентрийн аргумент 275.066°
Дагуул 63
Физик шинж чанар
Экваторын радиус 71,492 ± 4 км[5][6]
11.209 дэлхий
Туйлын радуис 66,854 ± 10 км[5][6]
10.517 дэлхий
Хавтгайжилт 0.06487 ± 0.00015
Гадаргын талбай 6.21796×1010 км²[6][7]
121.9 дэлхий
Эзлэхүүн 1.43128×1015 км³[3][6]
1321.3 дэлхий
Масс 1.8986×1027 kg[3]
317.8 дэлхий
Дундаж нягтшил 1.326 г/см³[3][6]
Экваторын гадаргын гравитацын хүч 24.79 м/с²[3][6]
2.528 g
Сансрын хоёрдугаар хурд 59.5 км/с[3][6]
Экватор дахь
эргэх үе
9.925 цаг[8]
Экваторын эргэлтийн хурд 12.6 км/с
45,300 км/цаг
Тэнхлэгийн хазайлт 3.13°[3]
Хойд туйлын баруун мандалт 268.057°
17 цаг 52 мин 14 сек[5]
Хойд туйлын хэлбийлт 64.496°[5]
Албедо 0.343 (бонд)
0.52 (geom.)[3]
Гадаргын темп.
1 bar level
0.1 bar
бага дундаж их
165 K[3]
112 K[3]
Үзэгдэх гэрэлтэлт -1.6-с -2.94[3]
Өнцгийн диаметр 29.8" — 50.1"[3]
Агаар мандал[3]
Гадаргын даралт 20–200 kPa[9] (үүлэн давхраа)
Өндрийн хуваарь 27 км
Бүтэц
89.8±2.0% Устөрөгч (H2)
10.2±2.0% Гели
~0.3% Метан
~0.026% Аммон
~0.003% Устөрөгчийн детрит (HD)
0.0006% Этан
0.0004% Ус
Мөс:
Амон
Ус
Аммоны гидросульфат(NH4SH)