Эрида (төв) ба Дисномиа (хажуудах).
Хаббл сансрын дуран авай.

Эрида, албан ёсоор 136199 Эрида нь нарны аймгийн хамгийн том одой гариг, нарыг шууд тойрон эргэж буй ес дахь том биет юм. Диаметр нь 2,500 км орчим бөгөөд Дэлхийн вангаас 27% орчмоор их масстай.[9][12]

Эридаг анх 2005 оны 1 сард Паломар одон орон судлалын төвд Майкл Брауны ахласан баг нээсэн бөгөөд тухайн жилийн төгсгөлд үүнийг нотолжээ. Эрида нь кюперийн бүсээс цааш орших сарнисан диск гэх хэсэгт орших тэнгэрийн вангаас цааших биет юм. Дисномиа гэх нэг дагуултай ба сүүлийн үеийн судалгаагаар өөр дагуултай байх баталгаа олдоогүй ажээ. Одоогийн байдлаар нарнаас 96.7 а.н.[10] буюу дэлхийн вангаас гурав дахин их зайд оршдог. Зарим сүүлт одыг тооцолгүйгээр Эрида болон түүний дагуул нь одоогоор мэдэгдэх нарны аймгийн хамгийн хол орших биетүүд юм.[2]

Эрида нь дэлхийн вангаас том учраас түүнийг нээсэн хүмүүс болоод НАСА-гийнхан нь тус биетийг нарны аймгийн арав дахь гариг гэж байв. Энэ хэрэг болон түүнтэй ойролцоо хэмжээтэй биес ирээдүйд нээгдсэний улмаас Олон Улсын Одон Орны Холбоо гариг гэсэн үгийг анх удаа тодорхойлох болжээ. Ийнхүү 2006 оны 8 сарын 24-ний гаригийн тодорхойлолтоор Эрида болон Дэлхийн ван, Церера, Хаумеаг "одой гариг" гэсэн шинэ ангилалд багтаах болжээ.[13]

Нээлт
Нээсэн хүн Майкл Браун,
Чад Трухилло,
Дэвид Рабиновиц[1]
Нээсэн огноо 2005 оны 1 сарын 5[2]
Нэршил
БГТ нэршил 136199 Eris
Өөр нэр 2003 UB313[3]
Бага гаригийн
ангилал
одой гариг,
TNO,
плутойд,
SDO[4][5]
Эрин 2006 оны 3 сарын 6
(өдөр 2453800.5)[7]
Апоцентр 97.56 а.н.
14.60X109 км
Перицентр 37.77 а.н.
5.65X109 км
Их хагас тэнхлэг 67.67 а.н.
10.12X109 км
Эксентриситет 0.441 77
Орбитийн үе 203,600 өдөр
557 жил
Дундаж орбитийн хурд 3.436 км/с
Дундаж гажилт 197.634 27°
Хазайлт 44.187°
Өгсөгч уулзварын уртраг 35.869 6°
Перицентрийн аргумент 151.430 5°
Дагуул 1
Физик шинж чанар
Дундаж радиус 1300+200−100 км[8]
Масс (1.67±0.02)X1022 кг[9]
Экваторын гадаргын гравитацын хүч ~0.8 [хурдатгал
Экватор дахь
эргэх үе
> 8 цаг?
Албедо 0.86 ± 0.07
Гадаргын темп.
(ойролцоогоор)
бага дундаж их
30 K 42.5 K 55 K
Үзэгдэх гэрэлтэлт 18.7[10]
Абсолют гэрэлтэлт (H) −1.12 ± 0.01[6]
Өнцгийн диаметр 40 milli-arcsec[11]